Event
Working with the Mongolian Psychological Association to advance psychological health

This article is available in Mongolian only.
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд зориулан гаргадаг “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлийн гурван жилийн ой тохиож, Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мандухай оролцлоо.
Хоёр сар тутам эрхлэн гаргадаг уг сэтгүүл нь академик болон практикт ажилладаг сэтгэл судлаачдын сонирхолтой судалгаа, нийтлэлийг мэдээ, мэдээлэл, сэтгэл хөдлөл, бие махбод, танин мэдэхүй, зан үйл, харилцаа, карьер, хүний хөгжил, сэтгэл зүйн тест, сэтгэл зүйчийн өрөө, зөвлөгөө зэрэг булангаараа мэргэжлийн бөгөөд энгийнээр олон нийтэд энэ чиглэлийн мэдээллийг түгээдэг билээ.
Оптимал Эн Макс ХХК-ийн хувьд өнгөрөгч оны аравдугаар сард тус сэтгүүлийн 17 дахь дугаарыг “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавья” уриатай дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт зориулан гаргаж байв.

Энэ хүрээд Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс зохион байгуулсан сэтгүүлийн ойн баярын үйл ажиллагаанд Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Мандухай эхний хэсэг болох “Сэтгэл судлал ба техник технологи” хэсгийн панел хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн хөгжүүлж буй төсөл хөтөлбөр, салбарын онцлогийн талаар өгүүлэхдээ “Хиймэл оюун ухаан, технологийг сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ашиглаж эхэлсэн нь саяхны зүйл огт байгаагүй. 1960-1970 онд MIT дээр ELIZA нэртэйгээр хамгийн анхны чатбот хөгжүүлэгдэж гарч байсан.
Үүний дараа 1980 оноос хаашаа хөгжсөн бэ гэхээр илүү оношилгоог зөв хийж, сэтгэл зүйн эрүүл мэндийн эмчилгээний recommendation буюу зөвлөгөөг маш сайн бичиж өгдөг болохоор хөгжүүлэгдэж ирсэн. Энэ зэргээр хөгжөөд л явж байгаа. Миний анзаарснаар хиймэл оюун ухаан болон технологийг сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлд одоогоор хоёр төрлөөр ашиглаж байгаа. Нэгд, оношилгоо. Одоогийн нөхцөл байдалд сэтгэл зүйн оношилгоог яг одоо ямар байна вэ гэдэгт төвлөрч хийдэг бол технологийн тусламжтайгаар таныг жилийн, сарын дараа сэтгэл санааны байдал ямар байхаар байна вэ. Түүнийг тулд одоо юу хийх вэ гэдэг чиглэлд ашиглагдаж байна. Хоёрт, эмчилгээ. Эмчилгээг хоёр янзаар хийж байгааг мөн анзаарлаа. Нэг нь илүү тухайн хүнд зориулсан эмчилгээ аргачлалыг бичиж өгөх, нөгөө талдаа илүү виртуал аргыг ашиглаж орон зайнаас үл хамаараад сэтгэл зүйчтэй уулзах байдлаар хөгжүүлээд, хөгжөөд явж байна.
Тэгвэл Оптимал Эн Макс ХХК юу хийж байгаа юм бэ?
Чатбот гэж ярилаа шүү дээ. Яг энэ аргачлалыг бид HabiDo гар утасны аппликейшндаа шингээсэн. Бид 2025 ондоо багтаагаад v2.0-доо хүн тус бүрд зориулсан бодитой, оновчтой шийдлийг санал болгоно. HabiDo аппликейшн ганцхан сэтгэл зүйн эрүүл мэнд гэхээсээ илүү lifestyle чиглэлийн аппликейшн. Үүнийг яагаад сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбож байгаа юм бэ гэхээр урьдчилан сэргийлэх зүйл Монгол Улсад ховорхон учраас аль болох залуусыг, хүмүүсийг өөртөө хэрэгтэй эерэг үйлдлүүдийг хийх юм бол сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж болно гэж үзсэн.
Мөн өмнө нь дурдсанчлан оношилгооны хэсэгт ашиглахаар тавдугаар сард “minXplus” сэтгэл зүйг хэмжих цогц платформ нэвтрэх гэж байна. Энэ бол сэтгэл зүйчдийн өдөр тутамдаа хийдэг байсан ажлыг технологийн тусламжтайгаар хийснээр илүү хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв.
Ийнхүү гурван жилийн турш нийгэмд сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлд баталгаат мэдээ мэдээлэл түгээн, эх сурвалж болж буй “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлийг эрхлэн гаргагч багийнхан, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгт талархал илэрхийлж байв. Үүнээс гадна Оптимал Эн Макс ХХК-ийн хамт олон дараа дараагийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж, өөрсдийн хөгжүүлж буй төслөөр дамжуулан Монгол хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг нэмэгдүүлэхэд түүчээлэх болно.
Сэтгэл зүйн эрүүл мэндийг бүгдэд


