All news

Partnership

A cooperation memorandum with the National University of Mongolia

2 min read

This article is available in Mongolian only.

Оптимал Эн Макс ХХК нь шинжлэх ухаанч, шинэлэг, шийдэл бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Энэ хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуультай хамтран ажиллахаар урт хугацааны санамж бичигт үзэглэлээ.

Ингэснээр тус сургуулийн эрдэмтэн, судлаач, сургагч багш нарын хамтаар нийгэмд утга учир, үнэ цэнтэй төсөл хөтөлбөрүүдийг төгөлдөржүүлэн бойжуулж, нийгэмд ээлтэй олон талт үйл ажиллагаанд хамтран ажиллах боломж бүрдлээ.

Энэхүү санамж бичгийн заасан хугацаанд хоёр тал үнэ цэн, үзэл санаагаа нэгтгэн идэвхийлэн ажиллаж монгол хүний сайн сайхан байдлыг нэг шатаар ахиулна гэдэгт итгэл дүүрэн байна.