Бүх мэдээ

Үйл явдал

"Кансат 2024" үндэсний долдугаар тэмцээнийг ивээн тэтгэн, дэмжиж оролцлоо

2 минут уншина

Инновацаар дамжуулан нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэгч Оптимал Эн Макс ХХК нь Монголын сансрын технологийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Кансат” үндэсний долдугаар тэмцээнийг ивээн тэтгэн, дэмжин оролцлоо.

“Кансат” нь сансрын технологийг судалж, оюун ухаан, авхаалж самбаа, инженерийн санаа, бүтээлч шийдэл, шинжлэх ухаанч арга барилаар хоорондоо өрсөлдөж, суралцдаг, лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул, өөр гарагт зөөлөн газардах буцагч робот зохион бүтээдэг тэмцээн юм.

Энэ жилийн тэмцээнд Монгол Улсад Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг есөн их дээд сургууль, коллеж болон ахлах сургууль, төрийн бус байгууллагын нийт 36 баг бүртгүүлснээс эцсийн шатанд 26 баг үлдсэн. Тэгвэл "Кансат 2024" тэмцээний сүүлийн шат буюу даалгавраа гүйцэтгэх, хөөргөх тэмцээн нь 2024 оны тавдугаар 26-нд Налайх дүүрэгт болж, оролцогч 130 оюутан өөрсдийн бүтээсэн хиймэл дагуул болон роботоо дрон, цойлуурт суурилуулж даалгавруудаа гүйцэтгэн ялагчаа тодрууллаа.