Хамтын ажиллагаа
Үндэсний судалгаа зөвлөгөөний төв ЭН АР СИ СИ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол хүний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх зорилготой төсөл, судалгаа хэрэгжүүлэгч "Оптимал Эн Макс ХХК" нь Үндэсний судалгаа зөвлөгөөний төв ЭН АР СИ СИ-тэй урт хугацааны хамтран ажиллах санамж бичигт энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурлаа.
"ЭН АР СИ СИ" нь 2011 онд байгуулагдсанаас хойш шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай судалгаа, шинжилгээгээрээ нэр хүнд олж, Дэлхийн банк, GIZ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн судалгааны институт, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг олон улсын, төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг, салбар салбарын бизнесийн байгууллагуудад эдийн засаг, хуулийн чиглэлээр судалгаа, сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тинк танк юм.
Мөн тус байгууллага нь АНУ, Англи, Япон, Австри, Хятад зэрэг орнуудын шилдэг их дээд сургуулиудад магистр, докторын боловсрол эзэмшсэн, мэдлэг, туршлагатай, чадварлаг судлаачид, хуульчдаар багаа бүрдүүлсэн чадавхтай хамт олон бөгөөд дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа хэвлүүлж, судалгааны хамтын ажиллагааг дэмжих, чанарыг сайжруулах зорилгоор судалгааны тогтмол семинар зохион байгуулдаг байна.


