Бидний зарчим
Инновацыг хурдасгах, Судалгаанд суурилах, Сайн сайхан байдлыг дээшлүүлэх

Сайн сайхан байдал
Optimal NMAX нь хувь хүн болон нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулж, бодит шийдлээр дэмжих зорилготойгоор 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Сайн сайхан байдал нь зөвхөн нэг хэмжүүрээр тодорхойлогддоггүй. Сэтгэл зүй, ажил хөдөлмөр, нийгмийн харилцаа, санхүүгийн тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйл харилцан нөлөөлж, хүний амьдралын чанарыг бүтээдэг.
Тиймээс бид эдгээр хүчин зүйлсийн уялдаа холбоог цогцоор нь ойлгож, хэмжиж, дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг экосистемд нэгтгэн, хувь хүнээс байгууллага, нийгэм хүртэл илүү сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Инновацыг хурдасгах, Судалгаанд суурилах, Сайн сайхан байдлыг дээшлүүлэх
Сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх олон улсын экосистем компани болох
Инновациар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлнэ.

Хүнийг сайн сайхан амьдрахад туслах, харилцан уялдаатай бүтээгдэхүүн үйлчилгээний загварыг бүтээх
Компани

Санхүү ба хөрөнгө оруулалтын суурь
Капитал · Санхүүжилт · Стратегийн хөрөнгө оруулалт

Экосистемийн зохицуулагч
Стратеги · Засаглал · Синержи · Тогтвортой өсөлт

Технологийн суурь
Систем · Хөгжүүлэлт · IT үйл ажиллагаа
Бидний түүхэн замнал
Бүх зүйл судалгаанаас эхэлсэн. Монгол хүний бодит хэрэгцээг таньж, ойлгох бүрд шинэ шийдлүүд бий болж, тэдгээр нь өнөөдөр харилцан уялдаатай экосистем болон хөгжиж байна.