Бүх мэдээ

Үйл явдал

Улаанбаатар марафон 2024-д HabiDo-ийн хамт олон амжилттай оролцлоо

1 минут уншина

Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Улаанбаатар олон улсын марафонд ээлтэй өөрчлөлтөд хөтлөх дадал хэвшүүлэгч аппликейшн HabiDo-ийн хамт олон болоод “Let’s run together” сорилтод оролцогчид амжилттай оролцож, өөрсдийн эрүүл мэндэд анхааран, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Тэдэнтэй хамт нийт 34 орны 20451 хүн гараанаас гарсан бөгөөд мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын гэсэн хоёр төрөлд хуваагдан 5, 10, 21, 42 км-ын марафонд уралдсан байна.

Уг олон улсын гүйлтийн тухайд Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутамдаа биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. Тиймээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, зорилго нэг энэхүү санаачилгад HabiDo-н хамт олон ч идэвхийлэн оролцлоо.