Event
Optimal NMAX explores global fintech trends at Money20/20 Asia

This article is available in Mongolian only.
Дэлхийн санхүүгийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий цугларалтуудын нэг болох Money20/20 Global Asia нь банк, төлбөр тооцоо, финтек старт-апууд, хөрөнгө оруулагчид болон технологийн шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, мөнгөний ирээдүйг тодорхойлдог стратегийн томоохон арга хэмжээ юм.
Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд “Оптимал Эн Макс” ХХК-ийн Төслийн гадаад харилцаа хариуцсан захирал Ж.Дашням оролцож, олон улсын финтек экосистемийн хөгжил, дижитал санхүүгийн шинэ шийдлүүд болон дэлхийн зах зээлийн чиг хандлагатай танилцлаа.

“Оптимал Эн Макс” ХХК-ийн Төслийн гадаад харилцаа хариуцсан захирал Ж.Дашнямын онцолсноор: “Энэ удаагийн арга хэмжээ нь финтек салбар аль хэдийн ирээдүй гэх ярианаас гарч, бодитоор хэрэгжиж буй шийдлүүдийн шатанд бүрэн шилжсэн байна. Мөн хиймэл оюун ухаан болон Open finance, lending, payment зэрэг нь нэг төвд очиж, хэрэглэгчийг илүү зөв ойлгох, эрсдэлийг илүү нарийн үнэлэх, шийдвэрийг илүү хурдан гаргах тал дээр ач холбогдол өгч байсан" гэжээ.
Дэлхийн финтек экосистем юуг онцлов?
Арга хэмжээний үеэр компанийн төлөөлөгчид дараах гол чиглэлүүдэд төвлөрөн туршлага солилцож, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон байна. Үүнд:
- Дижитал төлбөр тооцооны шинэ үеийн шийдлүүд
- Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн автоматжуулалт
- Cross-border payment буюу хил дамнасан төлбөрийн инноваци
- Финтек стартапуудын өсөлт ба хөрөнгө оруулалтын чиг хандлага
Эдгээр сэдвүүд нь өнөөгийн дэлхийн санхүүгийн системд хамгийн хурдтай хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлагуудын нэг бөгөөд “Оптимал Эн Макс” ХХК-ийн хувьд стратегийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хөгжилд сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой ач холбогдолтой байлаа.

Инноваци ба хамтын ажиллагааны шинэ боломж
Money20/20 Global нь зөвхөн мэдээлэл солилцох талбар бус, харин бодит бизнес хэлэлцээр, хамтын ажиллагаа, түншлэл үүсгэдэг дэлхийн хэмжээний платформ гэдгээрээ онцлог. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор:
- Олон улсын финтек компаниудтай холбоо тогтоох
- Шинэ технологийн шийдлүүдийг дотоод зах зээлд нэвтрүүлэх боломж судлах
- Ирээдүйн хамтын ажиллагааны суурь тавих чиглэлд бодит ахиц авчирсан чухал алхам гэж харж байгаа юм.
Сонирхуулахад:
Энэ удаагийн Money20/20 Asia 2026 арга хэмжээ нь 2026 оны 04 дүгээр сарын 21-23 өдрүүдэд хооронд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан бол дараагийн арга хэмжээнүүд нь:
- Money 20/20 Europe 2026 - Нидерланд улсын Амстердам хотод 6 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд
- Money 20/20 Middle East 2026 - Саудын Араб улсын Рияд хотод 9 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд
- Money 20/20 USA 2026 - АНУ-ын Лас Вегас хотод 10 сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов гарсан байна.


