Research
Work begins on the first impact measurement report

This article is available in Mongolian only.
Оптимал Эн Макс ХХК нь нийгэмд үзүүлж буй нөлөөллөө олон улсын жишгийн дагуу хэмжих, тайлагнах ажлыг эхлүүлж, Монголын Сошиал Энтерпрайзын Холбоотой “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” байгууллаа.
Бид хүний сайн сайхан байдлыг дэмжих төсөл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагаа нийгэмд ямар бодит нөлөө үзүүлж байгааг ил тод, бодитой хэмжихийг чухалчилдаг. Энэ ажлын хүрээнд нийгмийн бизнесийн салбарт өргөн хэрэглэгддэг “Нөлөөллийн тайлан” (Impact Report)-г Монгол Улсад анх удаа боловсруулах ажлыг эхлүүлж байна.

"Монголын Сошиал Энтерпрайзын Холбоо" ТББ нь нийгэм, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн бизнесүүдийг дэмжих, холбох, салбарын экосистемийг хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн энтерпрайзын тодорхойлолт, стандарт, үнэлгээний шалгуурыг бий болгон, үе шаттайгаар бэхжүүлэх чиглэлээр ажилладаг байгууллага юм. Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын туршлага, тэр дундаа Сингапур улсын сайн туршлагыг судлан, Монголын нөхцөлд тохирсон нөлөөлөл хэмжих аргачлалыг боловсруулан, бизнесийн үйл ажиллагааны харилцагчид ба нийгэмд үзүүлэх нөлөөллийг хэмжих аргачлал, шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж ажиллах юм.

Харилцагч, хамтрагчдынхаа сайн сайхан байдалд бодитой хувь нэмэр оруулах нь бидний үйл ажиллагааны амин зорилго билээ. Нөлөөллийг хэмжих, ил тод тайлагнах стандартыг нэвтрүүлэх нь бидний хүлээж буй нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах чухал алхам гэж үзэж байна.
Сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа!


