Event
Optimal NMAX represents Mongolia at The Wellbeing Economy Forum 2026

This article is available in Mongolian only.
2026 оны 4 дүгээр сарын 16–17-ны өдрүүдэд Исланд улсын нийслэл Рейкьявик хотод Сайн сайхан байдалд төвлөрсөн эдийн засгийн бодлогын талаар хэлэлцдэг дэлхийн нэр хүндтэй "The Wellbeing Economy Forum 2026" арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн форумд Монгол Улсаас анх удаа “Оптимал Эн Макс” ХХК оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж буй “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа” болон сайн сайхан байдалд суурилсан хөгжлийн хандлагыг олон улсын түвшинд танилцуулж, туршлага судаллаа.
The Wellbeing Economy Forum гэж юу вэ?
The Wellbeing Economy Forum нь Европын улс орнуудын бодлого боловсруулагчид, судлаачид, бизнесийн удирдагчид болон олон улсын байгууллагуудыг нэгтгэдэг дэлхийн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлдэг платформ юм. Энэхүү форум нь эдийн засгийн хөгжлийг зөвхөн ДНБ-ийн өсөлтөөр хэмжих уламжлалт хандлагаас гадна хүний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүдийг хөгжлийн гол хэмжүүр болгох талаар хэлэлцдэгээрээ онцлогтой.
2026 оны форум Исландын Harpa Concert Hall and Conference Centre-д “The Power of Wellbeing - Redefining Success” буюу “Сайн сайхан байдлын хүч - Амжилтыг дахин тодорхойлох нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн олон орны төрийн байгууллага, академик салбар, иргэний нийгэм болон бизнесийн төлөөллүүд оролцлоо.

Монголын оролцоо ба туршлага
Форумын үеэр манай компанийн удирдлага, сэтгэл судлаачид инноваци, технологи болон судалгаанд суурилсан шийдлээр дамжуулан хүний сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн төслүүдээ танилцуулж, олон улсын туршлагыг судлан, санал солилцлоо.
Мөн Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж буй “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа” болон сайн сайхан байдалд суурилсан хөгжлийн бодлогын хандлагыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Энэхүү судалгаа нь хүний амьдралын чанарыг дараах олон талт хэмжүүрээр ойлгож, судлах зорилготой, чухал ач холбогдолтой судалгаа юм.

Оролцооны ач холбогдол
Энэхүү форумд оролцсоноор дараах чухал боломжууд нээгдэж байна.
- Wellbeing economy чиглэлээр олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийг судлах
- Олон улсын судлаачид, байгууллагуудтай шинэ түншлэл, хамтын ажиллагаа эхлүүлэх
- Монголын судалгаа, дата болон туршлагыг дэлхийн wellbeing community-д танилцуулах
- Wellbeing economy-ийн чиглэлээр бүс нутгийн болон олон улсын сүлжээнд Монголын оролцоог нэмэгдүүлэх
Дэлхий даяар хөгжлийн хэмжүүрийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус, хүний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн итгэлцэл, байгаль орчны тогтвортой байдлыг хамтатган үнэлэх хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс “Оптимал Эн Макс” ХХК-ийн "The Wellbeing Economy Forum 2026"-д оролцож буй энэхүү алхам нь Монголын сайн сайхан байдлын судалгаа болон сайн сайхан байдалд суурилсан хөгжлийн шинэ хандлагыг олон улсын түвшинд холбох чухал эхлэл болж байна.


