All news

Event

Optimal NMAX hosts Employee Well-being for All

3 min read

This article is available in Mongolian only.

Инновацаар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх уриатай Оптимал Эн Макс ХХК нь өөрсдийн өсгөн бойжуулж буй төслүүд болох Happy Workplace, mindXplus-тай хамтран “Employee well-being for all” эвентийг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 30-ны өдөр болж өнгөрсөн энэхүү арга хэмжээнд байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнээс бүрдсэн 300 орчим оролцогч хүрэлцэн ирж, ажилтныхаа сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн бодит шийдлүүдтэй танилцсан юм.

Арга хэмжээг нээж Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мандухай “Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдал” судалгааны тайлангийн үр дүнгээс хуваалцаж, ажилтнуудад тулгарч буй сэтгэл зүйн асуудлууд болон түүнийг хэмжиж, шийдвэрлэхэд туслах mindXplus платформыг танилцууллаа. Ингэхдээ оролцогчдоор ажлаас халшрах хам шинжийн тест бөглүүлэн, үр дүнг нээлттэй харуулах байдлаар mindXplus-ийн үйл ажиллагааг бодитоор турших боломжийг бүрдүүлсэн юм.

Түүнчлэн арга хэмжээнд гадаад, дотоодын зочин илтгэгчид болон салбар бүрийн туршлагатай удирдлагууд оролцон, ажилтны сайн сайхан байдал болон байгууллагын хөгжлийн уялдаа холбоог хэлэлцэж, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан нь ач холбогдол өндөртэй, цаг үеэ олсон арга хэмжээ болсныг оролцогчид хэлж байлаа.

Оптимал Эн Макс ХХК нь цаашдаа ч хүн болон нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ төрлийн санаачилгыг тууштай үргэлжлүүлнэ гэдгээ дуулгахад таатай байна. Бидний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дараагийн эвентээр уулзацгаая.