Partnership
Joining the Wellbeing Economy Alliance as its first member from Mongolia

This article is available in Mongolian only.
Инновациар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх уриатай Оптимал Эн Макс ХХК нь өнгөрсөн сарын 9-ний өдөр олон улсын Wellbeing Economy Alliance (WEAll) буюу “Сайн сайхан байдлын эдийн засгийн эвсэл”-д Монгол улсаас нэгдсэн анхны байгууллага боллоо.
WEAll нь дэлхий даяар төр, иргэний нийгмийн байгууллага зэрэг 500 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж, зөвхөн эдийн засгийн өсөлт бус, хүн болоод нийгмийн сайн сайхан байдлыг чухалчилсан шинэ эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж буй дэлхий нийтийн хөдөлгөөн юм. Түүнчлэн Wellbeing Economy Governments санаачилгаар дамжуулан, эдийн засгийн амжилтыг зөвхөн ДНБ-ий өсөлтөөр бус, хүний сайн сайхан байдал, нийгмийн шударга ёс, экологийн тогтвортой байдал зэрэг үзүүлэлтээр хэмжих бодлогын өөрчлөлтийг уриалдаг билээ. Үүнд Шотланд, Шинэ Зеланд, Финланд, Канад зэрэг хүчирхэг эдийн засагтай улсууд нэгдэн, бодлогын түвшинд өөрчлөлт хийхээр хамтран ажиллаж байна.
Санхүүгийн сайн сайхан байдалд тулгуурлан сэтгэл зүй, бие махбод, ажлын байрны болоод нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх дижитал болон уламжлалт шийдлүүдийг хөгжүүлдэг экосистем бүхий байгууллагын хувьд Оптимал Эн Макс ХХК нь энэхүү эвсэлд нэгдсэнээр зөвхөн байгууллагын хүрээнд бус, улс орны хэмжээнд эдийн засгийн шинэ үзэл санааг нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцохоос гадна олон улсын шинэлэг шийдлүүдийг эх орныхоо хөрсөнд буулгах бодитой туршлага болно гэдэгт итгэлтэй байна.


