All news

Event

Optimal NMAX participates in Talent Summit 2025

2 min read

This article is available in Mongolian only.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Talent Summit 2025” арга хэмжээ энэ сарын 24-ний өдөр буюу өнгөрөгч бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Оптимал Эн Макс ХХК нь бүүт засан оролцсон бөгөөд зарлагдсан ажлын байраа талентуудад танилцуулж, ажилтны сайн сайхан байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Мөн Оптимал Эн Макс ХХК-ийн сэтгэл судлаач Б.Алтанзул, Э.Номунгэрэл нар “Ажилд авах аргаа шинэчилье” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, ажилтны сайн сайхан байдалд анхаарах буюу байгууллага сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө авах нь ажилтанд хэрхэн нөлөөлдөг талаар өөрсдийн хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан дэлгэрэнгүй ярилцсан юм.

Энэ удаагийн арга хэмжээнд 20 гаруй байгууллага, мянга орчим оролцогч чуулж, хөдөлмөрийн зах зээлийн шинэ чиг хандлага, хүний нөөцийн хомсдол, удирдлагын арга барил зэрэг ажлын байртай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, өөрсдийн туршлага, санаа бодлыг хуваалцаж өнгөрүүллээ.