Үйл явдал
Оптимал Эн Макс ХХК “Singapore Fintech Festival 2025”-д амжилттай оролцлоо

Дэлхийн хамгийн том финтекийн арга хэмжээ болох “Singapore FinTech Festival 2025”-д Оптимал Эн Макс ХХК нь өөрсдийн өсгөн бойжуулж буй төслүүдээрээ амжилттай оролцлоо. Тус арга хэмжээ энэ сарын 12–14-ний хооронд Сингапур улсын Singapore Expo-д зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс финтек, санхүү, хөрөнгө оруулалтын салбарын төлөөлөл, бодлого тодорхойлогчид цугларч, нэгэн дээвэр дор чуулсан юм.
Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь финтекийн салбарын ирэх арван жилийн чиг хандлагыг тодорхойлж, дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлж буй дижитал шилжилт, инновац, технологийн шийдлүүдийг танилцуулдгаараа онцлог. Энэхүү арга хэмжээний хүрээнд Оптимал Эн Макс ХХК нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сахилга батыг дэмжих зорилготой Zeely аппликейшн, Монголын анхны альтернатив кредит скоринг Psyfint төслүүдээ танилцуулж, финтекийн салбарын чиг хандлага, ирээдүйн боломж, өгөөжийн талаар олон улсын экспертүүдтэй санал, туршлага солилцсон юм.


