Бүх мэдээ

Хамтын ажиллагаа

Монгол Улсын Их Сургуулийн Физикийн тэнхимтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ

3 минут уншина

Шинжлэх ухаанч, шинэлэг шийдэл бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг Оптимал Эн Макс ХХК нь МУИС-ийн Физикийн тэнхимтэй хамтран ажиллахаар урт хугацааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний хүрээнд, Олон Улсын физикийн 55 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжин ажиллахаар хоёр тал тохиролцлоо. Тус олимпиад ирэх долдугаар сарын 17-25-ны өдрүүдэд Франц улсад зохиогдох бөгөөд манай улсаас ахлах ангийн 5 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэйгээр явахаар зэхэж байна.

Түүнчлэн, Монголын Сансрын Технологийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Кансат-2025” тэмцээнийг Оптимал Эн Макс ХХК-ийн зүгээс 2 дахь жилдээ дэмжин оролцож, шинжлэх ухаанд сонирхолтой оюутан залуусын чадавхыг хөгжүүлж, мэдлэг туршлага хуримтлуулахад бодит хувь нэмэр оруулахаар боллоо.