Бүх мэдээ

Үйл явдал

Frontier Fintech Summit 2025 арга хэмжээнд амжилттай оролцлоо

2 минут уншина

Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Frontier Fintech Summit 2025 арга хэмжээнд Оптимал Эн Макс ХХК өсгөн бойжуулж буй финтек бүтээгдэхүүн болох Zeely-гээрээ амжилттай оролцож, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Есдүгээр сарын 19-нд болж өнгөрсөн тус арга хэмжээгээр бид Монголын анхны альтернатив кредит скоринг PsyFint болон ББСБ-ын суурь систем болох VIX бүтээгдэхүүнээ ирсэн оролцогч, зочдодоо танилцуулсан юм.

Түүнчлэн, Оптимал Эн Макс ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрын захирал, Сэтгэл судлаач Б.Алтанзул "Green finance and ESG-Driven Fintech Solution" сэдэвт панел хэлэлцүүлэгт салбарын экспертүүдийн хамт оролцож, ногоон санхүүжилтийг дэмжихэд финтекүүдийн оруулж буй хувь нэмэр болон хэрэгжүүлж буй төсөл, бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан ESG зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар өөрсдийн байр суурийг хуваалцлаа.