Бүх мэдээ

Үйл явдал

Frontier Fintech Summit 2024-д Оптимал Эн Макс ХХК амжилттай оролцлоо

2 минут уншина

Монголын Финтекийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг Frontier Fintech Summit 2024 тус арга хэмжээнд Оптимал Эн Макс ХХК амжилттай оролцлоо.

Есдүгээр сарын 24-нд болсон тус арга хэмжээнд нийт 40 гаруй байгууллагын 400 гаруй финтекийн салбарын оролцогчид чуулж, салбарын тренд болж буй долоон сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлж, салбарын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвөө хэлэлцэн тодорхойлсон. Тэгвэл Оптимал Эн Макс ХХК-ийн Санхүү хариуцсан захирал С.Сэлэнгэ “Fintech for a Sustainable Future” сэдэвт хэлэлцүүлэгт салбарын экспертүүдийн хамтаар оролцож, тогтвортой байдалд финтекүүдийн оруулж буй хувь нэмэр, ОУ-н сайн туршлага, мөн Zeely аппликейшнээр дамжуулан тэгш байдлыг дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмж буй туршлага, стратегиа танилцуулан өөрсдийн байр суурийг илэрхийлэхийн сацуу зургаан жилийн турш өсгөн бойжуулсан сэтгэл зүйд тулгуурладаг скорингийн модель PsyFint, ББСБ-ын суурь систем болох VIX бүтээгдэхүүнээ арга хэмжээнд оролцогчдод танилцууллаа.

Түүнчлэн, инновацаар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэгч Оптимал Эн Макс ХХК-ийн хамт олон финтекүүдийн чуулах Frontier Fintech Summit 2024 арга хэмжээг дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм.