All news

Announcement

Reflecting on well-being in Mongolia

2 min read

This article is available in Mongolian only.

Оптимал Эн Макс ХХК нь хүний сайн сайхан байдлыг сайжруулах эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү, сэтгэл зүй, технологийн огтлолцолд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, санаачилгуудыг хөгжүүлэн ажилласаар ирсэн билээ. Үүний хүрээнд, бидний өсгөн бойжуулж буй ууган төслүүдийн нэг болох Positive Dadal маань монголчуудын сайн сайхан байдлын өнөөгийн дүр төрхийг тольдон харуулах “Well-being Mongolia” сэтгүүлийнхээ анхны дугаарыг эрхлэн гаргалаа.

Энэхүү сэтгүүлд “Сайн сайхан байдал гэж юу вэ?” хэмээх асуултад хариулахаас эхлээд олон улсын туршлагаас суралцсан тэмдэглэл, өнөөдөр монголчуудын сайн сайхан байдал ямархуу байгааг тандсан судалгаа, шинжлэх ухааны ойлголтуудыг шигтгэсэн төдийгүй салбар бүрд өөр өөрийнхөөрөө гэрэлтэж яваа эгэл даруу хүмүүсийн ярилцлага, унаж босож, алдаж оносоор хүсэл зорилгодоо хүрсэн сэтгэл татам оршихуйн төлөөллүүд гээд амьдралын олон өнгийг багтаажээ.

Өөрөөр хэлбэл уншигч энэхүү сэтгүүлээс өөрийнхөө, бусдын, мөн нийгмийнхээ сайн сайхан байдлыг тольдож болох ба сайн сайхан амьдрахуйн орц найрлагаас суралцаж, шинжлэх ухаанч мэдлэг мэдээллийг авах боломжтой.

Сайн сайхан байдал гэдэг нэг талаараа хэт ерөнхий мэт боловч нөгөө талаараа хүний амьдралын салшгүй чухал ойлголт тул шинжлэх ухаанчаар багцлан ярилцах, тодруулан хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа дан ганц хувь хүний асуудал эсвэл зөвхөн бодлого тодорхойлогч нарын л анхаарах зүйл гэж үзэх нь өрөөсгөл тул бүх нийтээр нэгэн хэлээр ойлголцдог, хамтдаа шийдлээ хайдаг, хаана яваагаа мэддэг байгаасай гэсэн хүслээс уг сэтгүүл бүтжээ.