Product
The mindXplus platform is being updated

This article is available in Mongolian only.
Байгууллагуудын хүний нөөцийн хэрэгцээ, сонгон шалгаруулалтын арга барил сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж байна. Өнөөдөр зөвхөн CV унших, ярилцлага хийх төдий бус тухайн ажлын байранд хамгийн тохирох хүнийг илүү бодитой үнэлж, оновчтой шийдвэр гаргах хэрэгцээ байгууллагуудад улам бүр нэмэгдэж байна.
Энэ хэрэгцээнд үндэслэн MindXplus.com платформ шинэ хувилбараа хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шинэ хувилбар нь байгууллагуудын сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү ухаалаг, уян хатан, ойлгомжтой болгоход чиглэсэн цогц шинэчлэлүүдийг багтааж байна.
Ажлын байранд тохирох тест санал болгох шинэ шийдэл
MindXplus.com шинэчлэлийн хүрээнд байгууллага ажлын байрны тухай хэдхэн асуултад хариулахад систем тухайн ажлын байранд тохирох тестүүдийг санал болгох боломжтой болж байна. Ингэснээр байгууллагууд тест сонгоход зарцуулах цаг хугацаагаа багасгах, ажлын байр бүрд тохирсон үнэлгээ хийх, сонгон шалгаруулалтын чанараа сайжруулах боломж бүрдэх юм. Мөн санал болгосон тестүүдийг заавал ашиглах шаардлагагүй бөгөөд байгууллага өөрийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэн тестүүдээ чөлөөтэй сонгох боломжтой.
Илүү уян хатан сонгон шалгаруулалтын бүтэц
Шинэ хувилбарт нийт 10 төрлийн тест ашиглах боломжтой бөгөөд нэг сонгон шалгаруулалтын холбоос дээр 4 хүртэл тест нэгтгэн ашиглах боломж бүрдэж байна. Үүнээс гадна эрхийн тооцооллыг “урьж буй эрх”-ээр шийдсэнээр байгууллагууд хүссэн тооны ажлын байр үүсгэж, илүү уян хатан байдлаар сонгон шалгаруулалтаа удирдах боломжтой болж байна.
Судалгаанаас харахад буруу ажилтан сонгох зардал нь тухайн ажилтны жилийн цалингийн 30–50 хувьтай тэнцдэг байна. Харин MindXplus платформын нэг үнэлгээний дундаж өртөг нь уламжлалт буруу сонгон шалгаруулалтын эрсдэлтэй харьцуулахад байгууллагуудад илүү оновчтой шийдэл болж байгаа юм.
Шинэчлэгдсэн хэрэглэгчийн туршлага
MindXplus.com платформын шинэ хувилбар нь зөвхөн функцийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй. Платформын нийт өнгө төрх, бүтэц, хэрэглээний зохион байгуулалт бүрэн шинэчлэгдэж, илүү цэвэр, ойлгомжтой, нэгэн жигд хэрэглэгчийн туршлагыг бий болгоход төвлөрсөн. Мөн нүүр хуудасны бүтэц, агуулга шинэчлэгдсэнээр байгууллагууд болон хэрэглэгчид бүтээгдэхүүний мэдээлэлтэй илүү хялбар танилцах боломжтой болж байна. Энэхүү шинэчлэл нь ашиглахад илүү хялбар, ойлгоход илүү энгийн, ажиллахад илүү хурдан байхаар тохируулагдсан.
Илүү оновчтой сонгон шалгаруулалтын шинэ үе
MindXplus.com нь байгууллагуудад зөвхөн тест ашиглах боломж олгохоос илүүтэйгээр хүний нөөцийн шийдвэр гаргалтыг илүү бодит мэдээлэлд суурилсан, оновчтой, үр дүнтэй болгоход чиглэн ажилласаар байна. Шинэ хувилбарын шинэчлэлтүүд нь байгууллагуудын өдөр тутмын сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү хялбарчилж, зөв хүнээ зөв ажлын байранд сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.
MindXplus.com платформын шинэ хувилбар тун удахгүй хэрэглээнд нэвтрэх болно.


