Event
An event on understanding and supporting employees

This article is available in Mongolian only.
Techweek 2025 хүрээнд, Оптимал Эн Макс ХХК, Mindxplus хамтран “Ажилтнаа ойлгож, дэмжих шипинүүд” арга хэмжээг есдүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ажилтныхаа сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн бодит шийдлүүдтэй танилцсан юм.

Арга хэмжээнд Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мандухай илтгэгчээр оролцож, “Mindxplus: Технологиор дамжуулан ажилтны сайн сайхан байдалд анхаарах нь” сэдвийн хүрээнд, ажилтнуудад тулгарч буй сэтгэл зүйн асуудлууд болон түүнийг шийдвэрлэхэд туслах технологийн шийдэл Mindxplus платформыг танилцуулсан юм.
Түүнчлэн, МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Н.Должин болон Оптимал Эн Макс ХХК-ийн сэтгэл судлаач Г.Энхзаяа, О.Марал-Эрдэнэ нар илтгэл танилцуулж, ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, дэмжиж болох талаар үнэ цэнтэй арга шийдлүүдийг хуваалцлаа.


