All news

Event

G. Mandukhai joins a panel at Cultural Expo

2 min read

This article is available in Mongolian only.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын экспо арваннэгдүгээр сарын 20, 21-ний өдөр зохион байгуулагдсан билээ. Уг экспогийн үеэр олон төрлийн илтгэл хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мандухай “Өсвөр үе ба соёл, спорт” хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Соёл, спортын салбар хүүхэд багачуудын хөгжилд хэрхэн нөлөөлж буй, хэрхэн илүү үр бүтээлтэй суралцах, хөгжих талаарх энэхүү хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөлөл болох мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, мэдээллээсээ хуваалцсан юм. Тухайлбал, хэлэлцүүлгийн модератороор “ТэнГэр ТВ” -ийн Гүйцэтгэх захирал А.Ундрал байсан бол панелистуудаар:

- Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул

-Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай

-Одмөндөр сувгийн захирал Г.Занданхүү

- ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан

- МЖЖХ-ны нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ нар оролцсон юм.

Энэ үеэр Оптимал Эн Макс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухайгийн хувьд "Тооны болон шинжлэх ухааны зэрэг маш олон боловсрол бий. Эдгээрээс заавал яригдах зүйл нь сэтгэл зүйн боловсролын асуудал. Сэтгэл зүйн боловсролыг огт орхигдуулж болохгүй. Хувийн хэвшил буюу манай компанийн зүгээс ямар шийдлийг боловсруулж, бие даагаад хэрэгжүүлж байгаа вэ гэхээр сэтгэл зүйн боловсролыг олгох Positive dadal гээд инстаграм пэйжийг бараг таван жил ажиллуулж байна. Үүгээр дамжуулж яаж бусдыг хүндлэх юм, яаж эерэг хандлагыг бий болгох юм, яаж өөрийн сөрөг сэтгэл хөдлөлийг зөвөөр зохицуулж сурах юм гээд маш олон сэтгэл зүйн боловсролтой холбоотой контентуудыг олгож байгаа" хэмээн олон нийтийн сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлын талаар болон түүнд компанийнхаа хэмжээнд хэрхэн хувь нэмрээ оруулж байгаа талаар хуваалцлаа.