Event
Psychologist G. Mandukhai speaks at Adolescence: A Bridge to Adulthood

This article is available in Mongolian only.
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс зохион байгуулсан “Өсвөр нас: Хүүхэд наснаас насанд хүрэх гүүр” үйл ажиллагаанд Оптимал Эн Макс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сэтгэл судлаач Г.Мандухай зочин илтгэгчээр оролцлоо.
Тус үйл ажиллагаа нь сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэндийн салбарын судлаач, мэргэжилтнүүд, оюутан залуус, өсвөр насныхантай ажилладаг, суралцдаг, сонирхон судалдаг бүх хүмүүст нээлттэйгээр арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Удирдлагын академийн төв байранд зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаачдын сурч, мэдсэн нарийн ойлголт, туршлага, түүхүүд, өсвөр насныхантай ажиллах, ойлголцох шинэ арга аргачлалуудын талаар сонсох боломжтой байв.
Тухайлбал, Оптимал Эн Макс ХХК, Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Г.Мандухай “Гар утасны аппликейшн/Mhealth/-д суурилж өсвөр үеийнхний сэтгэлийн хат, даван туулах чадвар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь” гэх сонирхолтой сэдвийн илтгэл тавьжээ. Түүний хувьд Их Британийн Засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр Нортхэмптоны их сургуульд MSc in Child and Adolescents mental health зэргээ хамгаалсан юм.


