All news

Event

Registration opens for Psychathon 2024

2 min read

This article is available in Mongolian only.

Монгол Улсын их, дээд сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд Psychathon болон Оптимал Эн Макс ХХК-аас хамтран зохион байгуулж байгаа тэмцээн албан ёсоор бүртгэлээ нээлээ.

Сэтгэл судлаач оюутны ур чадвар, ерөнхий мэдлэгийг нэмэгдүүлж, мэргэжлийн үнэ цэнийг сайжруулах зорилготой энэхүү мэргэжлийн олимпиад нь энэ удаа “Монгол хүний сэтгэл зүй, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдэл боловсруулах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Дээрх сэдвийн хүрээнд оролцогчид,

-Дижитал эрин үе дэх сэтгэл зүйн эрүүл мэнд

-Сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах олон талт шийдлүүд

-Цахим тоглоом ба хүний сэтгэл зүйн эрүүл мэнд

-Байгаль орчин ба сайн сайхан байдал

-Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд

-Санхүү ба сэтгэл зүйн эрүүл мэнд

-Урлаг, бүтээлч байдал ба сэтгэл зүйн сайн сайхан байдал

-Спорт, дасгал хөдөлгөөн ба сэтгэл зүйн эрүүл мэнд

-Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг жишээ сэдэвтэй ойролцоо байдлаар төслөө боловсруулах боломжтой юм.

Мөн оролцогчдын хамрах хүрээг баклаврын түвшинд суралцаж буй I-IV дамжааны оюутнууд гэж тодорхойлсон бөгөөд баг тус бүр таван гишүүнтэй байна. Тухайлбал, баг сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй гурав, бусад салбарын буюу бизнес, санхүү, мэдээллийн технологи, байгаль орчин, эрүүл мэнд, инженерчлэл зэрэг чиглэлээр суралцаж буй хоёр оюутнаас бүрдэнэ.

Сонгон шалгаруулалтын хугацаа:

  • Багийн бүртгэл хүлээн авах хугацаа: 2024.10.02- 2024.10.11
  • Уралдааны эхний шатанд тэнцсэн 10 багийн танилцуулга: 2024.10.18
  • Чадавхжуулах сургалт: 2024.10.19
  • Төслийн PITCH танилцуулга, ялагч баг шалгаруулах: 2024.10.26

Шагнал:

  • Нэгдүгээр байр гурван сая төгрөг, гарын бэлэг
  • Хоёрдугаар байр хоёр сая төгрөг, гарын бэлэг
  • Гуравдугаар байр сая төгрөг, гарын бэлэг

Сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, шинэлэг санал санаачилгыг шалгаруулах PSYCHATHON оюутнуудын тэмцээнд урьж байна.