Announcement
A visit to FINOLAB’s Tokyo headquarters

This article is available in Mongolian only.
Оптимал Эн Макс ХХК-ийн төлөөлөл FINOLAB байгууллагын Токио дахь төв оффисоор зочилж, тодорхой сэдвийн хүрээнд ярилцан, өөрсдийн болоод тус улсын туршлага дээр санал солилцлоо.
Тодруулбал, өнгөрөгч долдугаар сард Монголын Финтекийн Холбоо болон ORDA Wealth Tech Platform-н хамтаар Оптимал Эн Макс ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал И.Тогтуун, Сэтгэл зүйн үйлчилгээний газрын захирал Г.Ундрахжаргал, Танасофт ХХК-ийн Ахлах хөгжүүлэгч О.Тэргэл нар Япон улс дахь финтек бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллагч FINOLAB байгууллагын төв оффисоор зочлон Япон улсын финтек салбарын хөгжил, зах зээлтэй танилцан туршлага солилцлоо.


