Бүх мэдээ

Бүтээгдэхүүн

HabiDo апп Шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадлаа

1 минут уншина

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгын хүрээнд технологи, сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглан бидний хөгжүүлж буй бас нэгэн гайхалтай төсөл бол HabiDo аппликейшн билээ.

2021 оны 10 сараас эхлэн хэрэглэгчдэдээ эрүүл сэтгэл зүй, чанартай амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд тусалсаар буй HabiDo төсөл маань Шарк Танк-д оролцон амжилттай хөрөнгө оруулалт авахаар боллоо.

Ээлтэй өөрчлөлтийг дэмжин бидэнд итгэсэн хөрөнгө оруулагчдаа болон хэрэглэгчдэдээ баярлалаа.

Амьдралын чанарыг дээшлүүлэх аялалд хамтдаа 🚀💙