Бүтээгдэхүүн
HabiDo V3: Хэрэглэгч төвтэй өөрчлөлтийн системийг дараагийн шатанд гаргалаа

Оптималчууд бид HabiDo апплекейшныг хөгжүүлж эхэлсэн цагаасаа хойш нэг л зүйлийг тодорхой анзаарсан. Хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэх, амьдралын хэв маягаа сайжруулах хүсэлтэй байдаг ч, бодит өөрчлөлтийг тогтвортой хэрэгжүүлэх нь тийм ч амар байдаггүй.
Өөрийгөө хөгжүүлэх олон платформ хэрэглэгч бүрт ижил зөвлөгөө, ижил даалгавар санал болгодог. Гэвч бидний туршлагаас харахад хүн бүрийн амьдралын нөхцөл, зан үйл өөрчлөлт хийхэд бэлэн эсэх нь харилцан адилгүй байдаг. Иймээс HabiDo V3 хувилбар нь хэрэглэгч бүрт тохирсон, илүү үр дүнтэй өөрчлөлтийг дэмжих системийг санал болгож байна.
Хэрэглэгч төвтэй хөгжүүлэлтийг дараагийн шатанд гаргав.
HabiDo V3 нь зөвхөн шинэ функц нэмсэн шинэчлэлт биш. Бид хэрэглэгчдийн зан үйл, амьдралын хэв маяг, өөрчлөлт хийх бэлэн байдлыг илүү гүнзгий ойлгож, түүнд тохирсон системийг бүтээхийг зорьсон. Тиймдээ ч бид шинэ хувилбар дээрээ зан үйлийн шинжлэх ухааны аргачлал болон технологийн шийдлийг хослуулж, хэрэглэгч бүрт илүү тохирсон өөрчлөлтийн замыг санал болгох боломжийг бүрдүүлсэн.

Өөрчлөлтийг зөв эхлэлээс эхлүүлэх
HabiDo V3-д хэрэглэгчийн өөрчлөлтөд бэлэн байдлыг үнэлэх систем нэвтэрсэн. Энэхүү систем нь 31 асуултаас бүрдсэн судлаачдын боловсруулсан үнэлгээ бөгөөд хэрэглэгч өөрчлөлт хийхэд хэр бэлэн байгааг тодорхойлж, цаашдын зөвлөгөө, даалгаврыг хувь хүний онцлогт тохируулан санал болгоно. Ингэснээр хэрэглэгч зөвхөн өөрт тохирсон эхлэлийг олж, зөвлөгөө, даалгавруудын тусламжтайгаар дадлаа тууштай үргэлжлүүлэх боломжтой болсон.
AI Coach: Зан үйлийн шинжлэх ухаанд суурилсан зөвлөх
HabiDo V3-д AI Coach систем нэвтэрсэн. Энэ систем нь хэрэглэгчийн зорилго, ахиц дэвшил болон зан үйлийн өгөгдөлд үндэслэн өдөр тутам хэрэгжүүлэх боломжтой жижиг алхмуудыг санал болгодог. Бидний зорилго бол хэрэглэгчдэд том зорилго санал болгох биш, харин өдөр бүрийн жижиг алхмаар тогтвортой өөрчлөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.
Ахиц дэвшлийг илүү ойлгомжтой болгох
Шинэ хувилбарын gamification элементүүд нь хэрэглэгчийн ахиц дэвшлийг тодорхой харах боломжийг бүрдүүлсэн.
- Түвшин (Level)
- Streak буюу тасралтгүй гүйцэтгэл
- Өдөр тутмын даалгавар
- Статистик үзүүлэлтүүд
Эдгээр нь хэрэглэгчийн өдөр тутмын жижиг алхмууд бодит ахиц болж байгааг илүү тодорхой харахад дэмжлэг үзүүлнэ.
Дараагийн зорилго
Оптимал Эн Макс ХХК болон HabiDo багийн дараагийн зорилго нь технологи болон зан үйлийн шинжлэх ухааныг хослуулж, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд бодит, эерэг өөрчлөлт бий болгох системийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд оршино. HabiDo V3 бол энэ зорилгын дараагийн алхам бөгөөд ирээдүйд хэрэглэгч бүрт илүү тохирсон, илүү үр дүнтэй өөрчлөлтийн системийг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.


