Мэдээлэл
Хатан Суудал Инвест ББСБ ХХК засаглалын кодекс хэрэгжилтээрээ хоёрдугаар байрт жагслаа

Оптимал Эн Макс ХХК-ийн бүрэлдэхүүн компани болох Хатан Суудал Инвест ББСБ ХХК “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээгээр хоёрдугаар байранд жагслаа. Хатан Суудал Инвест ББСБ ХХК нь санхүүгийн үйлчилгээг дахин загварчилж, санхүүгийн чадавхын зөрүүтэй шалгуурыг арилган, илүү хүртээмжтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зорилготойгоор Zeely аппликейшнийг хөгжүүлэн ажилладаг юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос уг үнэлгээг жилд хоёр удаа хийдэг бөгөөд “Компанийн засаглалын кодекс”-ийн зорилго нь компанид засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээхэд дэмжлэг үзүүлэхэд оршдог байна. СЗХ-оос тайлангийн хэрэгжилтийг үнэлэн, заавар зөвлөмж, эсхүл хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь тооцон салбар тус бүрийн зэрэглэлийг тогтоож, нийтэд мэдээлдэг байна.
Тэгвэл Хатан Суудал Инвест ББСБ ХХК нь 2023 оны жилийн эцсийн “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээгээр 90.3 хувиар үнэлэгдэж топ 30 байрт шалгарч байсан бол 2024 оны үнэлгээгээр 97.2 хувийн үзүүлэлтээр хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн нь хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг эрхэмлэн, тогтвортой үнэ цэнийг нийгэмдээ, салбартаа нийлүүлэхэд нэг алхам урагшиллаа.


