Үйл явдал
“Let’s Create Together-3” хөтөлбөр нээлтээ хийлээ

Жил бүр зохион байгуулагддаг “Let’s Create Together” хөтөлбөрийн гуравдугаар ээлжийн дадлагажигчид шалгарч, дадлага, туршлага, мэдлэг хуримтлуулах аяллаа эхлүүллээ.
Нийт гурван сарын хугацаанд Оптимал Эн Макс ХХК-ийн газар, хэлтсүүдэд өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу туршлага хуримтлуулах уг хөтөлбөрийн шалгаруулалтад их, дээд сургуулиудад суралцаж буй чиглэл чиглэлийн 60 гаруй оюутан өөрийн хүсэл сонирхлыг илэрхийлэн өргөдлөө илгээсэн билээ. Үүнээс найм нь хоёр дугаар шатны шалгаруулалтад тэнцэн, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцохоор сонгогдлоо.

Эдгээр сонгогдсон оюутан залуусыг өнгөрөгч сарын 31-ний өдөр Оптимал Эн Макс ХХК-ийн төв оффист хүлээн авч уулзан, компанийн үйл ажиллагаа, чиг шугамыг танилцуулахаас гадна харьяалагдан ажиллах газрын захирлууд өөрсдийн түүх, туршлагаас хуваалцаж, хөтөлбөрийн нээлтийг хийлээ.


