Үйл явдал
Сэтгэл судлаач Б.Алтанзул “The media show”-д оролцож, сургалт орлоо

Хэвлэл мэдээллийн салбарынхан болоод эл салбарын сонирхогчид, дурлагсдын чуулах “The media show”-д Оптимал Эн Макс ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газрын захирал, Сэтгэл судлаач Б.Алтанзул оролцож, сургалт орлоо.
Уг арга хэмжээ нь өдөр тутамд хэвлэл мэдээллийн хэв загвар, үйл ажиллагааны чиглэл өргөжин тэлж, өөрчлөлт шинэчлэлт хийгдсээр байгаа энэ үед хувь нэмрээ оруулж, хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх зорилготойгоор хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн “The media show” нь медиа салбарын туршлагатай эксперт, судлаач, эрхлэгч, редактор, оюутан залуус, сонирхогч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болоод тус салбартай холбогдох бусад чиглэлийнхнийг хамруулсан гэдгээрээ онцлог. Тиймдээ ч шоуны зочин илтгэгчид, сургалт орж буй мэргэжилтнүүдийн сэдэв, ярианаас орхигдууламгүй үнэт мэдээ мэдээлэл ихээхэн байв.
Сэтгэл судлаач Б.Алтанзулын хувьд “Сэтгүүлчид сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь” сэдвийн хүрээнд 30 минутын лаб сургалт орж, тус сургалтын хүрээнд сэтгүүлчдийн ажлын ачаалал, мэргэжлийн онцлогт тулгуурлан сэтгэл зүйдээ анхаарах шаардлагатайг зөвлөснөөс гадна сэтгүүл зүйн үйл ажиллагааг анхаарал болгоомжтойгоор явуулахгүй бол олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх эрсдэлтэй зэрэг чухал ойлголтуудыг өгсөн юм.

Зургийг: The Media show by Khulan Jugder


