All news

Announcement

Optimal NMAX receives the Youth-Friendly Organization award

3 min read

This article is available in Mongolian only.

New Work Summit: Good Workplace Awards 2023 арга хэмжээнээс "Good Workplace for Youth" буюу "Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч" шагналыг Optimal NMAX LLC HabiDo компанийн хамт олон хүртлээ.

Тус компани нь залуу боловсон хүчинг суралцах, туршлагаа нэмэгдүүлэх, өөрийгөө сорих боломжтой инкубатор байхыг зорьдог бөгөөд иймдээ ч нийт ажилтнуудын ажлын туршлага дунджаар 2.5 жил юм. Мөн бакалавр болон түүнээс дээш зэргээр ажиллангаа суралцаж байгаа ажилтан 25 хувийг бүрдүүлж байгаа. Жишээлэхэд, манай байгууллагын маркетинг хариуцсан мэргэжилтэн нь 4-р курсын оюутан бол сэтгэл судлалын 3-р курсын оюутнууд сургалтын мэргэжилтнээр ажиллаж байна. Олон улсад мэргэжил дээшлүүлэн суралцаж буй 3 ажилтан зайнаас ажиллаж эх орондоо хувь нэмрээ оруулах боломжийг мөн бүрдүүлээд байна.

Мөн удирдлагын багийн 7 гишүүнтэй ба 4 буюу 57%-ийг 35-аас доош насны удирдлагууд бүрдүүлж байна.

Залуучуудын суралцах, хөгжин дэвших боломж, хэрэглээг ханган ажлын цагийг уян хатан нөхцөл болон зайнаас ажиллах боломжийг ажилтнууддаа олгодог. Gen-Z үеийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ажлын соёл, хамт олны уур амьсгал болон орчин бүрдүүлсэн бөгөөд тэр дундаа, санхүүгийн хэмнэлт болон ажил дээрээ халуун дулаан уур амьсгал мэдрэхэд нь туслах ажил дээрээ өөрсдөө хоол бэлтгэхэд зориулсан гал тогоо, амралтын өрөө, ганцаараа эсвэл багаараа төвлөрч ажиллахад зориулсан тусгай өрөө, амарч суух болон ярилцах боломжтой тухтай бүсүүд зэргийг оффистоо шийдэж өгсөн.

Мөн залуу үеийг дэмжих зорилгоор жил бүр дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тухайн дадлагажигч нар нь үргэлжлүүлэн манайд ажиллах бүрэн боломжтой байдаг. Жишээлбэл, 2022 оны байдлаар “Let’s create together” интерншип хөтөлбөрт зохион байгуулж нийт 10 гаруй оюутнуудыг цалинтай дадлагын хөтөлбөрт хамруулснаас 5 оюутан үргэлжлүүлэн бидэнтэй ажилласан билээ.

Оптимал Эн Макс ХХК нь олон талт, хүртээмжтэй байдлаар байгууллагын соёл, уур амьсгалаа бүрдүүлэхийг зорьдог бөгөөд дотоод судалгаагаар “35-аас доош насны ажилтнуудаа насаар нь ялгаварлан гадуурхдаг уу?” гэх асуултанд 100 хувь буюу бүх ажилтан “ямар нэгэн гадуурхалт, дээрэлхэлт огт байдаггүй” гэсэн хариултыг өгсөн билээ.