Үйл явдал
“Let’s Create Together-3” хөтөлбөр амжилттай явагдаж өндөрлөлөө

Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй “Let’s Create Together” хөтөлбөрийн дадлагажигчид маань бодит мэдлэг, туршлагыг хуримтлуулан, дадлагаа амжилттай өндөрлүүллээ.
Нийт гурван сарын хугацаанд Оптимал Эн Макс ХХК-ийн газар, хэлтсүүдэд өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд гар бие оролцож ажилласан билээ. Тус хөтөлбөрт нийт 60 гаруй оюутан хүсэлт ирүүлснээс найман оюутан шалгарч, дадлагаа амжилттай хамгаалан өнөөдөр батламжаа гардан авч байна.
Цаашид ирээдүйн шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн энэхүү хөтөлбөрөө улам өргөжүүлэн, илүү олон залуусын нөөц бололцоо, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжин ажиллах болно.


