Судалгаа
"Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа "

Оптимал Эн Макс ХХК-ийн багийнхны 4000 хүн цаг зарцуулж хийсэн судалгааны ажлын тайлан бэлэн болж та бүгдтэй нээлттэй хуваалцаж байна Монгол өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн сайн сайхан байдал хүндхэн байдалтай байгааг бид олон улсын судалгааны үр дүнгүүдээс олон жил сонссоор ирсэн. Хамгийн сүүлд 2019 онд ази хүүхдүүдийг харьцуулан судлахад манай монгол хүүхдүүд хамгийн аз жаргалгүй, сэтгэл гутралтай болж таарсан. Тэгвэл үүнд юу нөлөөлдөг юм бэ? Эцэг эх нь үү? Орчин уу? Сургууль уу? Өөрийнх нь онцлог уу? гэдгийг манай судалгааны тайлангаас уншиж танилцаарай. Сэтгэл гутралаас эхлээд, өөрийгөө гэмтээх үйлдэл, хоолноос татгалзах эмгэг, амиа хорлох сэдэл, бусдыг дээрэлхэх, хэм хэмжээ зөрчих, архи тамхины хэрэглээ гээд манай хүүхдүүдийн дунд илрэх хандлагатай 11 эрсдэлийг багтаав. Та тайлангийн бүрэн эхээр нь эндээс татаж танилцана уу.


